fitness
  • 424 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-09

“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
“Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 оноо авч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм. 2017 онд 103 дугаарт бичигдэж байсан бол 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ. Нөгөө талаас авлигатай хийх тэмцэл эрчимжиж байна. Авлигын гэмт хэрэгт эрүүгийн хуулиар ял ногдуулсан шүүхийн шийдвэрийн тоо 2022 онд 318 болж нэмэгдсэн нь 2018 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн тоо бөгөөд авлигын гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнийг харуулж байна гэж тус ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээллээ.


Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг тэмцэл өрнүүлж 5Ш хэмээн томъёолсон нэрийн дор дэвшүүлж байгаа Засгийн газрын зорилт нь бүхэлдээ авлигыг устгахад чиглэж байгааг онцлов.  Энэхүү 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, зөвшилцсөнөөр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүдэрчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн захирал Б.Дөлгөөн, нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Нямгэрэл ажиллана.Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авилга өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах,  иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.



5Ш ажиллагаа дотроос Шүгэл үлээхийг нийтийн үйл хэрэг болгох нь авлигатай тэмцэх ажиллагааг үр дүнтэй болоход маш том хувь нэмэр болно гэж Ажлын хэсгийн дарга хэлээд хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг хамтарч ажиллахыг уриаллаа. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд баасан гараг бүрийн 09-12 цагт ажиллаж иргэд, олон нийттэй уулзаж мөн утсаар мэдээлэл авна гэлээ.

”Транспэрэнси интернэшнл” байгууллагаас “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж иргэдээс асуухад олонх нь “Мэдээлэх” гэж хариулжээ. Хууль бус үйлдэл, эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгож байгааг хараад, сонсоод өнгөрөөх бус, зохих газарт нь мэдээлэх нь нэн чухал. Гэхдээ нөгөө талаас иргэд яагаад мэдээлдэггүй вэ гэсэн асуултад “Үр дагавраас айдаг” гэсэн байдаг. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг 2023 оны хаврын чуулганаар УИХ хэлэлцэж батлах ажил хүлээгдэж байна гэдгийг Ажлын хэсгээс мэдээллээ.
 

Бусад мэдээ

“Нүүдлийн соёлын боловсрол олгох” ажлыг эрчимжүүлнэ

“Нүүдлийн соёлын боловсрол олгох” ажлыг эрчимжүүлнэ

“Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрл

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны сонсголд оролцохгүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны сонсголд оролцохгүй

Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниуд эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.