fitness
  • 426 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-13

Зөвлөлийн хурлаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам "Иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай" асуудлыг танилцуулав. Энэ хүрээнд нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан стандарт мөрдүүлэх чиглэлээр 99, сургалтын чиглэлээр 10, судалгааны чиглэлээр долоо, хяналтын чиглэлээр 32, нийт 148 ажлыг 23 байгууллага, долоон дүүрэгтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар урьдчилан сэргийлэх чиглэлээр 1083, төлөвлөгөөтэй 221 объектод хяналт шалгалт хийнэ. 

Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байна. Үүнээс энэ онд 487 талбайд стандарт хангуулах арга хэмжээ авна. Мөн үерийн усны 126 км далан сувгийн орчны аюулгүй байдлыг хангуулах юм.

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.

Дээрх 55 барилгаас өмнөх онд 47 барилгад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн үндэслэлээр 1000-10,000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авчээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

“УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын гэр бүлийнхэн төрийн удирдах албан тушаал эрхлэхгүй”

“УИХ-ын гишүүн, сайд, дарга нарын гэр бүлийнхэн төрийн удирдах албан тушаал эрхлэхгүй”

ЗГХЭГ-ын дарга Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр, УИХ, Засгийн г

Улаанбаатарт удаа дараагийн үйлдлээр гар утас хулгайлсан этгээдийг Өмнөговь аймгаас илрүүлжээ

Улаанбаатарт удаа дараагийн үйлдлээр гар утас хулгайлсан этгээдийг Өмнөговь аймгаас илрүүлжээ

Дээрх этгээд нь 2021-2023 оны хооронд худалдаа, үйлчилгээний төв, караоке зэрэг газруудаас иргэдийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.