fitness
  • 551 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-15

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.15/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дуудсан байна. 

Үдээс өмнө:

1.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээл;

2.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2018/;

Үдээс хойш:

1.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2019/;

2.Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл “Ноолуур” хөтөлбөр /2020 Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй/;

3.Экзим 300-Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл;

Хянан шалгах түр хорооны ажлын албанаас мэдээлснээр, энэ удаагийн сонсголыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа билээ. 

"Ноолуур" хөтөлбөртэй холбоотойгоор "Таван богд трейд" ХХК-ийн захирал ц.Баатарсайханыг гэрчээр дуудсан байна. 

"Говь" ХК ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас "Голомт" банкаар дамжуулан нийт 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Төслийн нэр нь “Ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэл”.

"Говь" ХК-ийн хувьцааны 50.1 хувийг "Таван богд трейд ХХК, 34 хувийг "Hide inter", үлдсэн 15.9 хувийг бусад иргэд эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нь Ц.Баатарсайхан, Савада Хидео нар юм.

Нийт дамжуулан олгосон ноолуурын санхүүжилтээс 17.6 тэрбум төгрөгөөр "Таван богд трейд" ХХК болон "Таванбогд фүүдс пицца" ХХК-ийн зээл төлсөн бол 8.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хадгаламжид байршуулсан байна.

Бусад мэдээ

“Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуультай холбоотой асуудлаар мэдээлнэ

“Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуультай холбоотой асуудлаар мэдээлнэ

Төрийн ордонд10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Спортын төв ордны замын эсрэг талд

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн