Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод өнөөдөр эхэлсэн.
Тэмцээний эхний өдөр light fly буюу -50 кг жингийн эхний шатанд Балсангийн Мөнгөнсаран Туркийн Рабиа Топузыг 5-0 харьцаагаар ялж дараагийн шатанд шалгарлаа.
Тулааны хөндлөнгийн шүүгчдийн үнэлгээ:
Шүүгч | Б.Мөнгөнсаран /Монгол/ | Рабиа Топуз /Турк/ |
Австрали | 30 | 27 |
Венесуэл | 30 | 25 |
Серби | 29 | 28 |
Перу | 30 | 25 |
Казахстан | 30 | 27 |
Б.Мөнгөнсаран ийнхүү шигшээ 32-т шалгарсан ба Испанийн Фернандез Лаура Фуэртестэй энэ сарын 19-д тулалдана.