fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд биеийн тамирын шинэ заал барьж, ашиглалтад  орууллаа. Энэхүү заалны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон 105 дугаар сургуулийн удирдлага, багш сурагчид оролцсон юм.

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105-р сургууль нь 2700 гаруй сурагчтай бөгөөд шинээр ашиглалтад орсон энэ зааланд тус сургуулийн 1000 гаруй сурагч спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх, дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн онд  улсын төсвөөс 100  орчим тэрбум, нийслэлийн төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг гаргаад сургууль, цэцэрлэгийн барилга,  өргөтгөл, биеийн тамирын заал байгуулахад зарцуулсан. Баянхошуу бүсийн тухайд сургуулийн хүртээмж боломжийн. Гэхдээ 105 дугаар сургууль гурван хорооны хүүхдүүд сурдаг, олон сурагчтай ч  биеийн тамирын ганцхан заалтай байсан. Тэгэхээр хүүхдүүд спортоор хичээллэх, дугуйлан секцэнд хамрагдах, бэлтгэл сургуулилалт хийх боломж бүрдүүлэхийн тулд шинэ заалыг байгуулсан гэлээ.

“Сонгинохайрхан дүүрэгт нийт 28 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх нөхцөл бүрдүүлэхээр спорт заалны хүрэлцээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна” гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцлов. 

105 дугаар сургуулийн захирал Г.Чимгээ, Манай сургууль сурагчид, багш нар спортоор хичээллэдэг, энэ чиглэлээр бас нэлээд амжилт гаргадаг. Тухайлбал, сургуулийн эрэгтэй баг тамирчид болон багш нарын эрэгтэй баг тамирчид өнгөрсөн онд дүүргийн волейболын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон.

Бид багш, сурагчдаа энэ тал дээр дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг зорьдог. Шинэ зааланд сагс, волейбол, жүдо гээд олон төрлийн спортоор хичээллэх боломжтой болж байна. Стандартад нийцсэн, тухтай сайхан заал барих ажилд дэмжлэг үзүүлсэн нийслэлийн удирдлага, тэр дундаа Засаг дарга Д.Сумъяабазарт талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.


Бусад мэдээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудаар тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэнэ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн төмөр замуудаар тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэнэ

Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөө

Орхон аймагт “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг” болно

Орхон аймагт “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг” болно

Орхон аймаг хотыг дахин хөгжүүлэх бодлогын хүрээнд энэ сарын 22-нд “Ногоон амины орон сууцны нээлттэ

Ариунзул С.
Ариунзул С.