fitness
  • 499 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.

Х.Нямбаатар сайд:

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаас хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн хувийн дансыг  хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хүмүүсийн тоо 18 болсон.

Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдаж байгаа хүмүүс нийлээд 100 гаруй байна. Эдгээр хүмүүсийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн гадаадад ашиглагдаж байгаа, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон. Мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байгууллагатай хамтарч хийхээр төлөвлөсөн" гэлээ.

"Хоёрдугаарт, бидний хамгийн том асуудал бол хувийн хэвшлийг дэмжих, төрийн хүнд суртал, дарамтаас гаргах юм. Тиймээс хувийн хэвшлийн чөлөөтэй хөгжих боломжийг хангах үүднээс төрийн албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглосон заалт оруулсан байдаг ч илүү тодорхой болгох үүрэг өгсөн. Дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногтоо багтааж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсийг өргөн барихаар төлөвлөж байна" гэв.

Түүнчлэн "Таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлж, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авахгүй байх, эрүүгийн шүүлтийн эсрэг арга хэмжээг хязгаарлах зэргээр шинээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар бэлдэж байна" гэв.

Бусад мэдээ

Э.Бэхбаяр хоёр жилийн дараа том дэвжээнд зодоглож түрүүллээ

Э.Бэхбаяр хоёр жилийн дараа том дэвжээнд зодоглож түрүүллээ

UWW буюу олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохиож буй, 2024 оны эхний том тэмцээн Хорватын нийслэл

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК 6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК 6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.