fitness
  • 526 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь" сэдвээр судалгаа хийсэн. Уг судалгаа дуусаж, өнөөдөр үр дүнг нь танилцуулсан юм. Төслийн үр дүнг танилцуулах хуралд  Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким тэргүүтэй албаныхан оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн салбарт 2030 он хүртэл хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж буй. Одоо ашиглаж буй 1000 орчим автобус нь Евро-3 ангиллын  тээврийн хэрэгсэл юм. 2021-2022 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд илүү дэвшилтэт технологи бүхий тээврийн хэрэгслүүд авсан. Өөрөөр хэлбэл, 2021 онд 50 гаруй цахилгаан автобус, 2022 онд 280 орчим Евро-5 хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийсэн. Энэ онд 800 орчим автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Өмнөх автобуснуудаас ялгардаг байсан хүлэмжийн хийн хэмжээг хэд дахин багасгасан технологи бүхий тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлж буй юм. Мөн тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл зэрэг хэрэгжээд явбал хүлэмжийн хийг бууруулах зорилт биелэх юм. Нэг асуудал нь технологийн шийдэл болгон өндөр өртөг, зардлыг дагуулж байдаг. Гэхдээ нийслэлийн зүгээс уг ажлыг тууштай явуулахаар зорьж байгаа бөгөөд 2023 онд нийтийн тээврийн салбарт хийх парк шинэчлэл нь хүлэмжийн хийг бууруулах зорилтод нийцсэн шинэчлэл байх болно” хэмээсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улс зам тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 1.05 сая тонн хүртэлх хэмжээгээр бууруулна гэж тусгасан. Тодруулбал, Евро-5 стандартын шатахуунд шилжсэнээр 457 мянган тонн, нүүрс экспортлох тээврийг авто тээврээс төмөр замын тээвэрт шилжүүлснээр 576 мянган тонн, зорчигчийн вагоныг цахилгаан халаалтад шилжүүлэхэд 16 мянган тонноор нүүрсхүчлийн хийг бууруулан, уг зорилтоо биелүүлнэ гэж тооцоолсон байдаг.


Бусад мэдээ

Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна

Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолсон түвшнээс 50% нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна

Өнөөдөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” тохиож байна.Уг өдрийг тохиолдуулан мэргэжилтнүүд сүрь

Бүжигчин Т.Саруултөгс:  “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Бүжигчин Т.Саруултөгс: “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Төв аймгийн гаралтай гэж сонсож байсан. Өөрийнхөө хүүхэд насны талаар дурсвал?Би Төв аймагт төрснөө

Ариунзул С.
Ариунзул С.