ЗТХЯ 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдлэн, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Зорчигч тээврийн төв, Зорчигчийн вагон депо хамтран галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан, Зүүнхараа өртөөдөд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж эхэллээ. Өдөрлөгийн үеэр зорчигч үйлчлүүлэгчдэд онлайнаар тасалбар захиалах заавар, зааварчилгааг танилцуулж, иргэдэд хүргэх зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулж байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулснаар зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна цахим үйлчилгээг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, тэдний хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.