fitness
  • 620 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Одоогоос хоёр жил гаруйн өмнө долоон настай Г.Есүй охин зуун мянгад зургаа тохиолддог тархины хавдраар өвчилж, гэр бүлийнхэн нь ард түмнээс сэтгэлийн дэмжлэг хүсэж байв.

Г.Есүй охины бие 2020 оны наймдугаар сараас муудаж эхэлжээ. Гэрийнхэн нь охиныг ядаргаанд орсон байх гэж бодон эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэсэн хэдий ч охины бие дээрдээгүй аж. Өдөр ирэх тусам зүүн нүднийх нь зовхи сулран унжиж эхэлсэн тул Г.Есүйг ахин нарийн шинжилгээнүүдэд хамруулжээ. Ингээд маш ховор тохиолддог хавдраар өвчилсөн гэдгийг нь мэдсэн байна. Хүнд мэдээ дуулснаас хойш ар гэрийнхэн нь гадаадад эмчлүүлэх боломжийг хайж, ард түмнээс сэтгэлийн хандив хүссэн.

Тэд өндөр дүнтэй эмчилгээний зардлыг цуглуулж Турк улсыг зорьсон. Харин өнөөдөр охин бүрэн эдгэрсэн бөгөөд охиныг эмчилсэн Турк улсын Коч их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч, профессор Сэлчүк Пэкэрийг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд гэр бүлийн хамт цэцэг барин угтав.

Охины ар гэрийнхэн гурван жилийн өмнө олон улс, орны шилдэг, сайн гэсэн эмнэлэг, эмч нарыг удаан судалсны эцэст тус улсын Коч их сургуулийн эмнэлгийг сонгон эмчлүүлжээ. Эмчилгээ, мэс засал амжилттай болж охин 100 хувь бүрэн эдгэрсэн байна.

Охиныг эмчилсэн эмч Сэлчүк Пэкэр Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн удирдлагуудын урилгаар Монгол Улсад иржээ. Тэрбээр мэдрэлийн мэсгүй, цусгүй хагалгаа хэмээн нэрлэгддэг Гамма найф (gamma khife) радио мэс заслын талаар лекц уншиж, Монголын мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтарсан үзлэг хийхээр төлөвлөсөн байна.

Гамма найф (gamma khife) радио мэс засал нь тархины хавдар, тархины судасны эмгэг өөрчлөлт, тархи руу үсэрхийлсэн хавдар зэрэгт өндөр үр дүнтэй эмчилгээ аж. Эмчилгээ тохирох үгүйг тухайн хүний тархины MRI зураг болон зовиур илрэх байдал клиник дүн шинжилгээг үндэслэн шийдвэр гаргадаг байна.

Коч их сургуулийн эмнэлгийн гамма найф (gamma khife) радио мэс заслын төв нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны төв бөгөөд европ бүсийн сургалтын төвийн болзлыг хангасан Турк улсын анхны байгууллага юм байна.


Бусад мэдээ

Бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар боллоо

Бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд

Монголын "Инновацийн 7 хоног" 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Монголын "Инновацийн 7 хоног" 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГААШинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, гарааны бизнес гээд бүхий л салбаруудыг нэгтгэж ши

Ариунзул С.
Ариунзул С.