fitness
  • 378 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27

Халиа тошин үүсдэг байршилд зөвшөөрөлгүй оршин сууж буй 3,300 орчим өрх байдаг. Холбогдох байгууллагуудаас эдгээр айлд жил бүр нүүлгэн шилжүүлэх албан мэдэгдэл хүргүүлдэг байна.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн UB Engineering системээр дамжуулан халиа тошин ихээр үүсдэг, үерийн эрсдэлтэй бүсүүдийг иргэдэд нээлттэй мэдээлэхээр төлөвлөжээ. 

Энэ жилийн хувьд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Цаг агаар дулаарч халиа тошингийн нөхцөл байдал хэвийн байдалд шилжсэн ч Хотын Захирагчийн ажлын алба, Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар /ГУББГ/-аас тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хаврын шар усны үер болоод халиа тошин үүссэн байршлуудад байнгын хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.

Нийслэл, дүүргийн онцгой байдлын байгууллагаас холбогдох хүн хүч, машин механизмын зардлыг шийдвэрлэсэн.

ГУББГ-аас 20 орчим байршилд байнгын үзлэг, шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Халиа тошингийн нөхцөл байдал хэвийн байгаа бөгөөд цаг агаар дулаарсантай холбоотойгоор хайлалт үүсэж, доошоо суулт өгч байна. Их хэмжээгээр үүссэн мөсийг түрж, зөөвөрлөсөн.

Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх хаврын их цэвэрлэгээний үеэр үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээг эрчимжүүлнэ” гэв. 

Бусад мэдээ

Яармагийн замын I эгнээг чөлөөлсөн тул богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмлээ

Яармагийн замын I эгнээг чөлөөлсөн тул богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмлээ

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зори

Инфляц энэ оны долдугаар сард 9.2 хувьтай гарлаа

Инфляц энэ оны долдугаар сард 9.2 хувьтай гарлаа

2023 оны долдугаар сард инфляц 9.2 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.Хэрэглээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.