ЦХХХ-ны сайд Н.Учрал шилэн ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хүүхдийн мөнгө олгох асуудлыг УИХ-ын намын бүлэг, Засгийн газар дээр ярьж, хэлэлцэж байгаа. Үүнээс шийдвэр гарах юм. Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор зургаан сангийн мэдээллийн зөрүүтэй байдлыг олж тогтоосон.
Монгол Улс цахимжиж, шилэн төрийг бий болгох үйл ажиллагааг эхлүүлсний ач холбогдол гарлаа гэж үзэж байна. Энэхүү мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгахаар бид ажиллаж байна.
Мөн цахимжилтыг эрчимжүүлэхээр мэдээллүүдийн нэгдсэн сангийн хоорондын уялдаа холбоог хангахад цаг хугацаа зарцуулж байна. Бид дүрэм журмын түгжээнд орчихсон. Шилэн төрийг бий болгоё гэхэд цаасаа нэхдэг байдал үргэлжилсээр байна. Органик хуулиуд заавал цаасаар бичиг, баримт авчрахыг шаарддаг.
Дүрэм журмын түгжээнээс гаргах 138 хуулийг энэ хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байна. Ингэж байж цахимжилт иргэдэд нээлттэй хүрэх юм” хэмээлээ.