Оюутан цэрэг" хөтөлбөртэй холбоотой Засгийн газрын шийдвэр гарчээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Оюутан цэрэг хөтөлбөр оюутнуудын дунд их эрэлт хэрэгцээтэй байдаг. Өнгөрсөн жил цахим платформоор бүртгэдэг болсноос хойш ил тод болсон. Энэ жил улсын төсөвт 160 оюутны санхүүжилт шийдэгдсэн байсан. Энэ тоог Ерөнхий сайд оюутнуудтай уулзах уулзалтын үеэр 1,500 болгож, ковотыг нэмсэн.