fitness
  • 306 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-06

Dongsuh Foods компани Чанвон дахь үйлдвэртээ хийсэн Maxim Mocha Gold кофенуудаа сайн дурын үндсэн дээр зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.
 
Тус компани Maxim Mocha Gold-ын 600 грамм болон бусад долоон төрлийн савлагаатай кофе нь силиконы агууламжтай байж магадгүй гэж мягмар гарагт мэдэгджээ. Үйлдвэрлэлийн явцад кофены хольц бэлтгэхэд силикон ашигладаг байна.

Уг бодис нь нунтаг биш байсан тул хэрэглэгчид амархан анзаарч болохоор гэж компанийн зүгээс тайлбарлав.
 
Холбогдох бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчид компанийн албаны утсаар холбогдож, буцаалтын талаарх заавар авах боломжтой гэнэ. "Бидний бүтээгдэхүүний чанарт асуудал гарсанд харамсаж байна. Бид ирээдүйд үүнтэй төстэй асуудлуудаас зайлсхийхийн тулд чанарын хяналтын үйл явцыг бэхжүүлэхээр төлөвлөж байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ.
 
Dongsuh Foods нь Kanu, Maxim зэрэг олон төрлийн уусдаг кофены брэндүүдийг эзэмшдэг компани юм.

Эх сурвалж: Korea Joongang Daily

Бусад мэдээ

Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ?

Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ?

ХЭЗЭЭ Ч, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ДАНСНУУДЫГ ХОЛИХГҮЙ байх нь санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрмийг амжилттай хэрэгжүүлэхэд тань тусална.

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэхэд хүндрэл үүсэж буй асуудлаар сонсгол хийнэ

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэхэд хүндрэл үүсэж буй асуудлаар сонсгол хийнэ

Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс н

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.