fitness
  • 665 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-06

Цав цагаан даашинзтай үзэсгэлэнт бүсгүй, цэмцгэр хослолтой эрхэмсэг залуу. Хараа булаам цэцэгс, инээмсэглэл тодруулан аз жаргал тэдэнд ерөөх ахан дүүс, ойр дотныхон, анд найзууд. Эргэн тойрон ер бусын гоо үзэсгэлэн, үлгэрийн мэт мартагдашгүй нандин мөч, амьдралд тохиох хэзээ ч мартагдашгүй тэр нэгэн өдөр. Энэ бол хурим.

Тэрхүү ганц тохиох гайхам өдрийн үйл явдлыг жинхэнэ утга төгөлдөр, ёс ёмбогор, үзэмж сайхан, сэтгэл дүүрэн болгодог аз жаргалын гэгээ татуулдаг хүмүүс бол хурим зохион байгуулагч. Тэд энэ жил тун завгүй.

Монголчуудын уламжлалт тооллоор туулай жилд айл гэр болж, гал голомтоо бадраахыг ихэд бэлгэшээдэг. Тиймдээ ч энэ жил хуримлах хосууд онцгой олон байх нь.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлээд өвлийн эхэн сарын шинийн нэгэн хүртэл хот хөдөөгүй хурим найрт бялуурдаг билигт сайн өдрүүд айсуй. Гадаа дулаарч, газар дэлхий ногоорохтой зэрэгцэн хуримын сарууд ид эхлэх нь. Ёстой л нэг хөдөө хотгүй нартай, хуртай найрлах нь дээ. Мартагдашгүй энэ өдрийг үлдээхэд чамгүй цаг хугацаа, нөр их ажил болно. Тэр их ажлын дунд хөгжилтэй, хөлтэй, хөгтэй явдал бас тохиолдоно.

“Сайн төлөвлөлт ажлын тэн хагас” гэсэн үг байдаг. Олоон жилийн өмнө хуримлагч хосууд хуримын өдрийнхөө хамаг ажлыг өөрсдөө зохицуулах гэж чамгүй бэрхшээдэг байв. Юм бүхэн цагийн эрхээр шинэчлэгдэн сайжирдгийн жамаар хосууд хуримын үйл явцын талаар санаа зовох шаардлагагүй болсон. Гол нь зөв сонголт. Хурим зохион байгуулах газраа зөв сонгож чадсан бол гайхамшигт өдрөө сэтгэл амар тэдэнд даатга. Даатгахдаа хамгийн шилдэгт нь даатга. Төгс өдрийг тэд бүтээнэ.

Нэг л өдөр болоод өнгөрөх тэр гайхамшигт өдрийн төлөө нэлээд урт хугацааны бэлтгэл ажил шаардана. Хуримын зууч гэдэг шиг, хуримын өдрийг төгс, мартагдашгүй болгох компаниуд бий.

Хувь хүмүүс өөрсдөө хуримын арга хэмжээгээ зохион байгуулахад мэдээлэл, туршлага дутмаг, мэдэхгүйгээсээ болж үргүй зардал гаргах нь бий.

Магадгүй өөрсдөө зохион байгуулалтыг хийвэл мөнгө хэмнэж чадна гэж эндүүрдэг. Угтаа төлбөр төлнө гэдгийг зардал гарна гэж ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш юм. Анхнаас нь хурим зохион байгуулдаг мэргэжлийн газарт хандах нь цаг хугацаа, төсөв зардлын үнэ өртөг, сэтгэл зүйн ханамж тал бүрийн ашигтай. Иймд хуримын арга хэмжээг туршлагатай, чадварлаг мэргэжлийн баг хамт олонд даатгах нь хурим хийхийн өмнөх маш чухал сонголт гэдгийг одоо хосууд маань мэддэг болжээ.

Цаашлаад хуримын арга хэмжээг цогцоор нь болон хэсэгчилж хариуцдаг. Хуримын зохион байгуулалт гэхээр тайзны хөтөлбөр л гэж ойлгох нь бий. Зарим компани тайзны хөтөлбөр гаргаж, тэр хэсгээ л зохион байгуулах нь ч бий.

Хурим, тэмдэглэлт үйл явдлыг үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээд цэгт нь тултал зохион байгуулалт хийхэд торгон мэдрэмж, чин сэтгэл байх хэрэгтэй.

Бид тийм нэгэн шилдгийг, чин сэтгэлтэй хамт олныг энэ удаа онцолж байна. Хэрэв та хуримаа хийх гэж төлөвлөж байгаа анхаарлаа нааш хандуул. “Эм Си Пи” ХХК-ийг онцлох байна. Хурим найр, баяр ёслолын заалны чимэглэл, арга хэмжээний зохион байгуулалтыг тус компанийн мэргэжлийн хамт олон үйлчлүүлэгч бүрийн хүсэл эрмэлзлийг мэдэрч, сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэж үйлчилж байгаа салбартаа хамгийн шилдэг нь юм.

“Хосуудтайгаа сайн ярилцаж, ойлгож мэдэрч байгаад яг л тэдэнд зориулсан сайхан хурим зохион байгуулж өгөхийг чармайн ажилладаг”-аа тэд хэлж байсан.

Хурим, тэмдэглэлт үйл явдал, эвент арга хэмжээний цогц үйлчилгээг үзүүлдэг “Эм Си Пи” компани нь арвин туршлагатай. Компанийн уриа нь захиалагчийнхаа сэтгэл ханамжийг чухалчилж ажиллах.

“Эм Си Пи” ХХК нь “Зайсан Хилл цогцолбор”, Оюуны Ундраа групп хамтран энэ жилийн хамгийн өргөн хуримын үзэсгэлэнг энэ дөрөвдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулах аж.

Зөвхөн өнгөний трэнд гэхэд ямар байх бол. Хуримын өнгийг бид цагаанаар төсөөлдөг. Гэвч энэ өнгө нь дангаараа хүйтэн, уйтгартай харагддаг учраас нэмэлт өнгө зайлшгүй шаарддаг. Тэр өнгө нь ямар байхыг, энэ жилийн трэнд, билгэдэл талаасаа ямар байхыг, хосуудын хүслийг харгалзан шийдлээ гаргана.

Энэ жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа хосууддаа сонголт хийхэд нь дөхөм байлгах үүднээс хурим хийхэд шаардлагатай бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор нэгтгэсэн уг үзэсгэлэнг зорих хосууд олон байх нь. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Бусад мэдээ

Малын бэлчээрээс, гадаадаас, хаанаас ч хууль тогтоох ажиллагаанд саналаа өгч болно

Малын бэлчээрээс, гадаадаас, хаанаас ч хууль тогтоох ажиллагаанд саналаа өгч болно

“Иргэн та хүч” залуучуудын санаачилгыг үүсгэн байгуулагч Б.Өлзийбат “D өргөдөл гэж юу вэ?” сэдвийн х

Гүйцэтгэх захирлаас дэд сайд болсон М.Ганбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг

Гүйцэтгэх захирлаас дэд сайд болсон М.Ганбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан, дараах томилгоог хийв. Байгаль орчин, аялал жу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.