fitness
  • 512 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-07

МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж байна. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилгоог хэлэлцэх талаар эх сурвалж мэдээллээ. 

Түүнчлэн тус хурлаар хэлэлцэх бусад асуудлын тухайд МАН-ын сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга А.Ариунзаяа "Хурлаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны төлөвлөгөө, санхүүгийн тайлангаа УЗ-ийн гишүүдэд танилцуулна. Намын дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батална. Мөн бусад асуудлыг хэлэлцэнэ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох хуулийн хугацаа нь болж байгаа. Ийм учраас УЗ-ийн хүрээнд яригдаж таарна. Гэхдээ уг асуудлыг өнөөдөр эсвэл маргааш хэлэлцэх үү гэдгийг хэлж мэдэхгүй байна" хэмээв. 

Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргасан. Улмаар Ерөнхий сайд захирамж гаргаж, түүнийг чөлөөлсөн билээ. 

Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан. Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Энэхүү хуулийн хугацаа болж буй учир МАН-ын УЗ уг асуудлаар хуралдаж, шийдэлд хүрэх бололтой. 

Бусад мэдээ

Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй

Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болж байна.

Ихэнх нутгаар цаг агаар хэдэн өдрүүдэд тогтуун байна

Ихэнх нутгаар цаг агаар хэдэн өдрүүдэд тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.202

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.