fitness
  • 400 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-10

Техасын хамгийн сайн найзууд 81 настай ч адал явдалд насны хязгаар байдаггүйг батлан харуулжээ. 

Тодруулбал, баримтат киноны гэрэл зурагчин Элли Хэмби, эмч, багш Сэнди Хазелип нар Балигийн наран шарлагын газраас Египетийн элсэн цөл хүртэл 80 хоногийн дотор дэлхийг тойрон аялсан байна. 

80 гарсан ахмадууд адал явдалт аяллаа шинэ он гарангуут буюу нэгдүгээр сарын 11-нд эхлүүлсэн гэж аяллаа баримтжуулсан блогт бичжээ.



Тэдний анхны зогсоол бол олон туршлагатай аялагчдыг ч тойрдоггүй газар болох Антарктид тив байв. Хамгийн өмнөд тив рүү очихын тулд эхлээд Өмнөд Америкийн өмнөд хэсэг ба Антарктидын Өмнөд Шетландын арлуудын хоорондох ширүүн урсгалт Дрейкийн гарцыг гатлах шаардлагатай болжээ.

Хамби CNN-д өгсөн ярилцлагадаа "Бараг хоёр өдрийн турш бид Дрейкийн гарцаар эргэлдэж, гулсаж, өнхөрч, бараг амь аврагдахын тулд хоёр биеэ тэвэрч байв. Үнэхээр адал явдалтай байлаа. Түүнийгээ даваад Антарктидын оцон шувууд, уулс, мөсөн голуудыг харахад үнэхээр итгэмээргүй, гайхалтай байсан” гэжээ. 



Тэд  долоон тивийн 18 оронд зочилж, TikTok, Instagram, Facebook дээр "Аялж буй эмээ нар” хэмээх нэрээр алдаршиж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд олны анхаарлыг татжээ.  

Хазелип 1999 онд нөхөр нь нас барсны дараа Хэмбитэй тааралдсан байна.  Тэдний аялах дуртай, гадаад улсад байхдаа илүү тав тухтай байдаг, өвөрмөц туршлагыг чухалчилдаг сонирхол нэг байв. Хэмбигийн нөхөр 2005 онд нас барсны дараа бэлэвсэн эхнэрүүд хэзээ нэгэн цагт адал явдалт аялалдаа гарах талаар ярьсаар ийнхүү ажил хэрэг болгсон нь энэ аж.

Эхэндээ тэд 2022 онд 80 настай байхдаа онгоцноос шүхэртэй үсрэхээр төлөвлөж байсан ч хөл хорионы улмаас төлөвлөгөө нурсан байна. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд Египетэд тэмээ, Балид заан унаж, Балбад бүжиглэж, Финландад туйлын туяаг харжээ. 



Аяллын хугацаанд тулгарах сорилтуудыг үл харгалзан сайн найзууд аялалаа ямар ч маргаангүйгээр дуусгасан гэжээ.  “Бид хоёулаа бие даасан, маш зөрүүд. Гэхдээ бид бие биедээ хүлээцтэй хандаж, ойлгож байсан нь бидний хийж байгаа хамгийн сайшаалтай зүйл юм. Нэг үгээр бид үзэл бодлуудаа, бие биенийхээ мэдрэмжийг хүндэтгэдэг” гэжээ. 

Эх сурвалж: CNN

Бусад мэдээ

Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана

Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагд

Их Британийн Гадаад хэргийн сайд англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

Их Британийн Гадаад хэргийн сайд англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 6 дугаар ангид англи хэлний хичээлийг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.