• 442 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

Гадаа явж байсан хүнийг араас нь цохиж эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, Сонгинохайрхан дүүрэг, Орбитын тойргийн нэр бүхий төвийн гадна 16:00 цагийн үед иргэн Ч.Д-г үл таних хар өнгийн хувцастай эрэгтэй хүн араас нь цохиж Samsung S-9 загварын гар утас, 230,000 төгрөгийг нь дээрэмдсэн байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 50 настай, эрэгтэй Б уг гэмт хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай байна.

БИЧЛЭГ:

Бусад мэдээ

“Цэрэг эх орон-Бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцжээ

“Цэрэг эх орон-Бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцжээ

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “

“Талст Молор” ХХК-ийн бодит үнэн ба Б.Мөнхтөр гадны хөрөнгө оруулагчдыг хулхидсан уу?

“Талст Молор” ХХК-ийн бодит үнэн ба Б.Мөнхтөр гадны хөрөнгө оруулагчдыг хулхидсан уу?

Ховд аймгийн Алтай сумын нутаг “Оцог хад” хэмээх газар ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Талст

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.