НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжны нээлтийн арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэд, оршин суугчид, сургуулийн сурагчид оролцлоо. Монголын хүүхэд бүрийн төлөө хийж буй ажил үйлсийг үнэлж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамж нэршүүлсэн НИТХ, НЗДТГ, СД ИТХ-д гүн талархлаа илэрхийлье.
Энэ гудамж НҮБ-ын Хүүхдийн сангаар нэрийдээд зогсохгүй хүүхдийн эрхийг хамгаалагч түнш байгууллагууд хамтран хүүхдэд ээлтэй гудамж болгохын эхлэл юм. Нэрэмжит гудамжтай болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд хүүхдийн эрхийг дээдлэн, илүү тууштай ажиллахад бүх түнш хамтран ажиллах болно.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан "Бид энэхүү гудамжийг хүүхдэд ээлтэй гудамж болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ ажилд бүх түншүүдийн дэмжлэг, инновац хэрэгтэй байгааг” илэрхийллээ.