Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдааныг товлох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.
Тус шүүхээс хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг товложээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Ц.Хуланг "гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.