Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн А энэ сарын 15-нд 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.
Дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 11:28 цагт онцгой байдлынхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулжээ.
Өчигдөр 12:00 цагаас эхлэн Мэргэн багийн Хүдрийн-Улаан, Цагаан хоолой, Давсан хуурай, Халтмайн хар, Зах-Ус гэдэг газарт явганаар 50 км-т, автомашинаар 150 км-т эрэн хайх ажиллагаа зохион байгуулсанч үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоожээ.
Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн долдугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, цагдаагийн тасгийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө/21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 04.19-ний өдрийн 03:40 цагаас эхлэн эрэн хайжээ.Үр дүнд хүрээгүй тул 05:20 цагт түр зогсоосон байна.