fitness
  • 574 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-19

Нийслэлийн прокурор өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө:

Нүүрс олборлох, худалдах, тээвэрлэх хэргүүдийн талаар товч мэдээлэл өгье. Хамтарсан ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-ын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөж байна. 57 хүнд холбогдох долоон хэргийг шүүх рүү шилжүүлсэн. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. УИХ-ын долоон гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллага Ерөнхий прокурорт санал өгч, Прокурор УИХ-д санал оруулдаг. Энэ дагуу гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулахад УИХ-ын гишүүнд нэг хүнийг буюу Т.Аюурсайхан гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.   

107 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний 24-т хорих арга хэмжээ авсан. Одоо дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.

Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ,  тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураан авсан гэв.       

Бусад мэдээ

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдв

5 сарын 3-нд метро барих төслийн 181 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээний II шатны тендерийг нээнэ

5 сарын 3-нд метро барих төслийн 181 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээний II шатны тендерийг нээнэ

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.