fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-19

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийн байгууллага хорьдог асуудлыг засах шаардлагатай. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж хорьдог нь хүний эрхийн тодорхой  зөрчлийг бий болгодог. Засгийн газар эдгээрийн засахын төлөө ажиллаж байна хэмээн мэдэгдлээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайд хүний эрх, эрх чөлөөг анхааран ажиллаж байна. Өнөөдөр прокурорын байгууллагаас гүтгэгдсэн,  эрүүдэн шүүгдсэн, хохирсон асуудал хөндөгдөж буй нь нэг талаар сайн хэрэг. Манай улсад ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүгдэх замаар хүнд төрлийн гэмт хэрэг тулгадаг байдал таслан зогсоно.

Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийн байгууллага хорьдог асуудлыг засах шаардлагатай. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж хорьдог нь хүний эрхийн тодорхой  зөрчлийг бий болгодог. Засгийн газар эдгээрийг засахын төлөө ажиллаж байна.  

Засгийн газрын шийдвэр амьдрал дээр буудаг байх ёстой. Хэлэлцэх асуудал нь тодорхой, шийдвэр нь олон талын оролцоотой байх шаардлагатай.  

Хүний үндсэн эрхийг хэрхэн тодорхойлох, үнэлэх судалгааг ХЭҮК-той хамтран ажиллана. Хууль эрх зүйн орчинд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар, хоцрогдсон хуулийн зүйл, заалтыг  шинэчлэх шаардлагатай. Өнгөрсөн долоо хоногийн шийдвэрийн дагуу Шүүр ажиллагааны мэдээллийг хүргэж байна. Нийт 3000 гаруй  байгууллага мэдээлэл ирүүлэх байсан. Үүнээс

  • 1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн байна.  
  • 183 байгууллага нь зөрчилгүй
  • 1163 тодорхой зөрчилтэй байгаа тайлан мэдээллээ өгсөн
  • Зөрчлийн арилгуулсан 117 байгууллага байна.  
  • 3800 орчим байгууллага зөрчлөө хэрхэн арилгаж байгаа мэдээллээ өгөөгүй байна.

Өнөөдрийн засгийн хуралдаанаар Оюу толгойн төслийн Монголын талын ТУЗ гишүүнээр Ж.Таныг томиллоо.

Тэрээр АНУ-ын Харвард, Оксфордын их сургуулийг сурч төгссөн. "Рио Тинто" гэх мэт олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай. Дэлхийн нэг, хоёрдугаарт ордог сургуулийг төгссөн залуу үеийн төлөөлөл юм. Монгол Улсад ирэхээсээ өмнө олон улсын хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан. Тана нь Монгол Улсын ерөнхий сайдын урилгаар хүрэлцэн ирж ажиллах гэж буйдаа баяртай байна. 

Бусад мэдээ

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар 2 дугаар сарын 01-03-н

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байна

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дула

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.