fitness
  • 339 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-19

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов
 
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт тус тус даалгав.
Мөн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Тус комиссын гишүүдээс гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Бусад мэдээ

ХХБ төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах төслийг ивээн тэтгэнэ

ХХБ төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах төслийг ивээн тэтгэнэ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-с “Mongolia Open Innovation and Co-Creat

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Төр,хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэнхуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.