Авлигын эсрэг шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ийн дарга мэдээлэл өглөө.
Сайд Д.Амарбаясгалан "Хөвсгөл аймгаас, иргэд, төрийн жинхэнэ албан хаагчдын зүгээс ЗГХЭГ-т авлигын талаар бодитой мэдээллүүдийг өгч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Шүүр ажиллагаа хэн нэгнийг ажил төрөлгүй болгох гэхээсээ илүүтэй Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчин бүх түвшиндээ хэрэгжиж байгаа эсэхийг гаргах юм.
Засгийн газар иргэд болон төрийн албан хаагчдаас ирүүлсэн мэдээллийг үндэслэж, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна. Ингэснээр илэрсэн зөрчлийн хүрээнд албан тушаалтан болон албан байгууллагуудад хариуцлага тооцох алхам бодитой хийгдэнэ.