Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт 18-30 насныхан ихэвчлэн холбогдож байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 179 хэрэгт хяналт тавьж, 64 яллагдагчид холбогдох 50 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон иргэдийг насаар нь ангилбал:
Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 75.9 хувь нь эрэгтэй, 76.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа аж.