fitness
  • 287 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-21

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -15...-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12..+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна.  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна

Энэ сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,
  • 24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс  голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.

Бусад мэдээ

Үерт урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 1,003 тонн лаг шавар хогийг цэвэрлээд байна

Үерт урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 1,003 тонн лаг шавар хогийг цэвэрлээд байна

Улаанбаатарт буусан үерийн дараах цэвэрлэгээ, сэргээн босгох ажлын явцын талаар Онцгой байдлын байгу

Ахмадууд тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалинг бага гэж үзвэл нэг удаа өөрчлүүлэх эрхтэй

Ахмадууд тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалинг бага гэж үзвэл нэг удаа өөрчлүүлэх эрхтэй

2023 оны долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, асаргааны зарим тэтгэмж нэмэгдсэн. Ингэхдээ 488

Ариунзул С.
Ариунзул С.