fitness
  • 612 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-21

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ оны хоёр дахь хурлаа хийлээ. Хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 тоот тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газраас хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг эрчимжүүлэх бодлого барина. Энэ хүрээнд ЭМДҮЗ-ийн 2022 оны 06 тоот тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлж, тогтоолын төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар  ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулсан.

Танилцуулгатай холбоотойгоор Үндэсний зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн бөгөөд энэ удаагийн хурлаар журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэх нь зөв гэж үзлээ. Журамд өөрчлөлт оруулахдаа иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүнд сурталгүй, чирэгдэл багатайгаар хүргэдэг байх талаас нь хандах ёстой гэдгийг хаа хаанаа анхаарч ажиллахыг даалгалаа.

Бусад мэдээ

Хаврын ядаргаанаас ангижрах төгс аргууд

Хаврын ядаргаанаас ангижрах төгс аргууд

Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөө

Аадар борооны улмаас нэг айлын 150 ишиг, 50 ямаа хорогджээ

Аадар борооны улмаас нэг айлын 150 ишиг, 50 ямаа хорогджээ

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд

Ариунзул С.
Ариунзул С.