fitness
  • 478 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-24

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ. 
Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг Ерөнхий сайд танилцуулж, Засгийн газраас нийслэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийн талаар санал солилцов.  
Авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж “Хороо” болон хорооны Засаг дарга нарын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Засаг төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахад тэдний үүрэг, оролцоо  чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцолсон юм. Хороодын дарга нар гэр хорооллын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар Ерөнхий сайдад уламжиллаа. Ялангуяа, алслагдсан гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийн уналтыг шийдвэрлэх, дахин төлөвлөлт, газар олголт, дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Мөн хороодод ажиллах хүний нөөц дутагдалтай, төрийн болон улс төрийн албан тушаалын ялгаа заагийг тодорхой болгох, цалин хангамж бага, нийгмийн асуудал  зэргийг хөндөөд эдгээрт анхаарч өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.


Бусад мэдээ

Төр, хувийн хэвшлийн хүрээнд автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна

Төр, хувийн хэвшлийн хүрээнд автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны нэг эцсийн буудлаас 3-4 чиглэлийн автобусны 50 гаруй жолооч бол

НӨАТ-ын буцаан олголтыг 1-р сарын 28-наас шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг 1-р сарын 28-наас шилжүүлнэ

Татварын ерөнхий газар 2022 оны НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр аж

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.