fitness
  • 350 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-25

Дөрөвдүгээр сарын 22-нд тохиосон Эх дэлхийн өдрөөр "The Hu" хамтлаг "Mother Nature" синглээ цацан, Монголын зүүн өмнөд говийн нутагт 12 мянган ширхэг сибирийн хайлаас мод тарихаа зарлалаа. 

Тус хамтлагийн лого бүхий моддыг SHAMBALE2056 төсөлтэй хамтран говийн элсэн цөлд тарьж ургуулах аж. Уг лого нь Хүннү овогтнуудын хэрэглэж байсан эртний бэлгэдэлд үндэслэсэн нэг эвэрт ирвэсийг дүрсэлсэн утгатай. 

"Дэлхий дээрх бүх хүн ээжтэйгээ хүйн холбоотой байдагчлан энэ дуу ч хүн бүхэн байгаль эхтэй салшгүй холбоотойг илэрхийлсэн. Эх дэлхий бол энэ хорвоод биднийг төрүүлсэн өөр нэгэн эх. Монголчууд бид ээжийгээ дээдлэн хүндэтгэж, эхийн хайрыг биширдэг тул нас барсан хойноо ч хүүхдээ хамгаалдаг гэдэгт итгэдэг" хэмээн The Hu хамтлаг мэдэгджээ.

Элсэн шуурга, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас говийн ой мод хурдтай устаж буй учир ийнхүү хүчирхэг үндэстэй, ус бага шаарддаг сибирийн хайлаас модыг тарихаар болжээ. 

The Hu хамтлагийн 2022 оны "Rumble of Thunder" цомгийн люкс хувилбар зургаадугаар сарын 30-нд гарах бөгөөд урьдчилсан захиалга эхэлжээ.

Эх сурвалж: music.mxdwn.com

    Бусад мэдээ

    Хөдөөний иргэдийн регистрийг ашиглаж, ₮800 мянгын эмийг хөнгөлөлттэй үнээр бичүүлж, авчээ

    Хөдөөний иргэдийн регистрийг ашиглаж, ₮800 мянгын эмийг хөнгөлөлттэй үнээр бичүүлж, авчээ

    Хуурамч жор бичсэн эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хаалааЭрүүл мэндийн даатгалын ерөнхий

    Х.Нямбаатар: БНХАУ-аас олон тооны ялтанг анх удаа нэг дор хүлээн авах болсон

    Х.Нямбаатар: БНХАУ-аас олон тооны ялтанг анх удаа нэг дор хүлээн авах болсон

    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөв:-"Шувуу" ажиллагаа

    Ариунзул С.
    Ариунзул С.