Та өөрийнхөө нэг өдрийг анзаараад үзээрэй. Дижитал орчны тусламжтайгаар бид гар утсаараа онлайн төлбөр тооцоо шилжүүлэхэд 85 хувь, газарзүйн байршил харахад 73 хувь, имэйлээ шалгахад 70 хувь, онлайн худалдан авалт хийхэд 45 хувийг зарцуулдаг байна. Таны нэг өдөрт маш олон аппликейшн, вэб сайт, киоск машин, автомат үйлчилгээнүүд байх ёстой хэвийн үзэгдэл болсон байгаа биз?
Ирээдүйн шинэ хэв маягийг Монголдоо түүчээлэн Юнител групп өөрийн үйлчилгээний салбаруудаа Digital, Life style болгон өөрчилж байгаа юм байна. Хамгийн анхны Дижитал салбараа нээхдээ уламжлалт үйлчилгээний ажилтнаас үйлчилгээ авах болон өөртөө үйлчлэх дижитал буланг нэг дор байршуулжээ. Энэ нь бидний дотор байдаг янз бүрийн хэв шинжийг нэг дор цогцлоосон гэж ойлгож болно.