fitness
  • 671 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-26

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Үндэсний их баяр наадамд "Монгол адуу" уралдах хуулийг хэрэгжүүлэхээр 2022 оны 11 дүгээр сараас эхлэн монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн байна.

2020 онд батлагдсан монгол үүлдрийн адууны стандартад их насны морины мэдээлэл байхгүйгээс уг стандартыг шууд хэрэглэх боломжгүй байдалтай тулгарчээ.

Үндсэн хуулийн 21.3-д монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна гэсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо Стандарт, хэмжил газарт хандан хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсгийг хүлээн авч уулзан, стандартыг шинэчлэн батлах ажлын албан тоотыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүллээ.

Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэх ажлыг 2023 оны тавдугаар сард багтаан хийхээр болсон.

Ингэснээр үндэсний их баяр наадмаар монгол адуу уралдана. Энэхүү стандарт шинэчлэгдсэнээр өнгөрсөн жил баталсан сэрвээ хэмждэг Засгийн газрын тогтоол өөрчлөгдөх хуулийн шаардлага үүснэ хэмээн Стандарт, хэмжилзүйн газар мэдээлэв.

зураг

Бусад мэдээ

Ерөнхийлөгч “Илгээлт-2100” хөтөлбөрөөр Их Британид сурч буй оюутнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч “Илгээлт-2100” хөтөлбөрөөр Их Британид сурч буй оюутнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лондон хотноо ажиллах үеэрээ “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээн

Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс татгалзсан 14 хүний ялыг хорих ялаар солив

Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс татгалзсан 14 хүний ялыг хорих ялаар солив

Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан нэг ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.