fitness
  • 366 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-26

Ахмадуудын авч буй тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцэхгүй байна.

Тэд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна хэмээн Хүний эрхийн үндэсний комисс мэдээллээ.

Мөн түүнчлэн Улаанбаатар хотын 600 гаруй ахмадыг оролцуулсан хүний эрхийн нөхцөл байдлын судалгаанаас харвал ахмад настны өвчлөл онцгой анхаарал хандуулах түвшинд хүрч, зүрх судасны өвчлөл өмнөх оноос 1.9 дахин, хоол боловсруулах замын өвчлөл хоёр дахин нэмэгджээ. Ахмадуудын 80 орчим хувь нь архаг өвчтэй, сэтгэцийн өвчлөл өмнөх оноос 1.5 дахин өссөн, судалгаанд оролцсон ахмадуудын 64 хувь нь ганцаарддаг, сэтгэл гутралд ордог байна.

Ээлтэй орчин нөхцөл хангагдаагүйгээс ахмадуудад гэмтэж бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болох, ахмадуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж дутмаг байдаг байна. Түүнчлэн ахмадууд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртөх, хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүнийг байрлуулах хамгаалах байр байхгүй байгааг цаашид анхаарах шаардлагатай болсон талаар Хүний Эрхийн үндэсний комиссоос танилцууллаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх” 22 дахь илтгэлийг сонсголын хэлбэрээр, дэлгэрэнгүй танилцаж сэдэв бүрээр нь хоёр дахь өдрөө хэлэлцэж буй бөгөөд Ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар Хүний эрхийн Үндэсний комиссоос танилцуулга хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ахмадуудын тэтгэврийн хэмжээ бага, зөрүү их байгааг шийдвэрлэх, ахмадуудын орон байрны эрэлт хэрэгцээг хангах тал дээр холбогдох байгууллагууд, тухайлбал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар ийнхүү дэлгэрэнгүй тайлан сонсож байгаа нь ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа талаар онцолсон юм хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Бусад мэдээ

"Хуурамч дипломтой багш нарыг халах тохиолдолд хомсдол үүснэ"

"Хуурамч дипломтой багш нарыг халах тохиолдолд хомсдол үүснэ"

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.29/ хуралдаанаар их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 150 м

БНСУ-аас 37 мянган хүн албадан гаргасны 826 нь монголчууд байна

БНСУ-аас 37 мянган хүн албадан гаргасны 826 нь монголчууд байна

БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37,000 гадаад иргэнийг нут

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.