fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-27

Энэ долоо хоногт АНУ-д төрийн айлчлал хийж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын гэргийн цүнх солонгосчуудын анхаарлыг татаж байгаа бөгөөд уг цүнхний талаар тус улсын хувцас загварын салбарын төлөөлөгч өчигдөр хэвлэлд ярьжээ.Тэргүүн хатагтай Ким Кон Хэ нөхрийн хамт АНУ руу нисэхээр онгоцонд суухдаа гартаа хар өнгийн цүнх барьсан байсан юм.

Уг цүнх нь Өмнөд Солонгосын Marhen.J компанийн өнгөрсөн онд үйлдвэрлэж эхэлсэн “веган” бүтээгдэхүүн юм байна.

зураг
 

Тодруулбал цүнхийг бүтээхэд амьтны арьс шир огт ашиглаагүй бөгөөд тусгай био технологийн тусламжтай алимны шүүс, компот зэргийг үйлдвэрлэхэд гарсан гол, хальс зэрэг хаягдлаар үйлдвэрлэжээ. Ийм материалыг “алимны савхи“ гэж нэрлэдгийг мэргэжилтэн тайлбарласан байна.

Өнгөрсөн сард Юн Сүк Ёл ерөнхийлөгчийг Японд айлчлахад тэргүүн хатагтай анх энэ цүнхийг барьж байжээ.

Marhen.J компанийн вэб сайтад уг цүнх дөрвөн өнгөний сонголттой, 378,000 воны ($283) үнээр зарагддаг юм байна.

 

Эх сурвалж: Korea Times

Бусад мэдээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөл

Махны үнэ 22,000₮ болж ӨСЧЭЭ

Махны үнэ 22,000₮ болж ӨСЧЭЭ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтарч мах боловсруулах үйлдвэрүүд, ма

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.