Монголын хөрөнгийн бирж /МХБ/ ТӨХК Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу арилжааг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн амжилттай зохин байгуулж байна.
Монголын хөрөнгийн биржид нүүрсний арилжаанд оролцохоор бүртгүүлсэн компаниудын тоо өсөж 155-д хүрсэн бөгөөд 20 гаруй компаниуд арилжаанд идэвхтэй оролцож, одоогийн байдлаар МХБ-ийн нүүрсний арилжаа 1 сая 171 мянган тоннд хүрлээ. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт МХБ /2023.04.17–2023.04.21/ нийт 4 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, "Энержи ресурс" ХХК, "Хангад Эксплорэйшн" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иуд нийт 89 мянган тонн 43.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсийг амжилттай арилжсан.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар:
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж