fitness
  • 473 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-28

Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилготой “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурал өчигдөр боллоо.

Энэ үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан" хэмээн танилцуулав.

Харин нийслэлд газар өмчлөлийн явц 12.7 хувь байна. Тухайлбал, гэр хорооллын 7,238.4 га газрыг 132,238 иргэн өмчилсөн байгаа бол зуслангийн бүсэд 3,515 иргэн 209.6 га газар өмчилжээ. 

Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 73,661 иргэн 3,978 га газар өмчилсөн нь бусад дүүргээс тэргүүлэх үзүүлэлт болж байна.

зураг


Бусад мэдээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нар талархал илэрхийлэв

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нар талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд, Академич Дэчингунгаагийн Доржготов нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Тэрэза Ко-г хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Б.Жавхлан АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Тэрэза Ко-г хүлээн авч уулзлаа

Уулзалтын төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн төлөв байдал, ирэх оны төсвийн төсөөллийн талаар мэдээлэл өгч дэлхий нийтэд тулгарч буй эдийн засаг, санхүүгийн эрсдэлт нөхцөлийг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.