fitness
  • 578 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-28

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан уг илтгэлийн талаар танилцуулав.

Түүний танилцуулснаар, Монгол Улсад 2020-2023 онд 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт болжээ. 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зарим ойлголт, зохицуулалт хэт ерөнхий байгаагаас иргэд, төрийн албан хаагчид хооронд үл ойлголцол үүсэж байгааг тэрбээр хэлэв.

Мөн орчин үед зохион байгуулагчгүй, бүртгэх боломжгүй цуглаан аяндаа үүсэх, нэг цуглааныг эсэргүүцсэн зэрэгцээ цуглаан гарах, иргэний үл захирагдахуйн акц явуулах, хэн болохоо илчлэхгүй, эсвэл урлагийн хэв маяг бүхий бүтээлч хэлбэрээр цахим орчинд дижитал болон биет байдлыг хослуулж үзэл бодлоо илэрхийлэх зэрэг олон арга хэлбэр бий болж буйг нэрлэсэн юм.

Бусад мэдээ

Богд уулын арын замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 10-ныг хүртэл хаасан

Богд уулын арын замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 10-ныг хүртэл хаасан

"Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богд уулын арын буюу ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх

Хот хариуцсан сайд танхайралтай тэмцэхээ зарлав

Хот хариуцсан сайд танхайралтай тэмцэхээ зарлав

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл бий болгодог танхайчуудтай энэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.