fitness
  • 499 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-28

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.04.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ. Ахмадуудын эрхийн асуудал анхаарал татаж буйг ХЭҮК-ын дарга Ж.Хунан хөндөв.

Ахмадуудад төрөөс олгож буй тэтгэвэр наад захын хэрэгцээг нь хангахгүй байна. Нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, хангалтгүй байна. Хөгжих, хөдөлмөрлөх, ядууралд өртөхгүйгээр амьдрах боломж нөхцөл ахмад настнуудад алга байна хэмээн тэрбээр дурдав.

Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг бодитой бус, инфляцтай уялдаагүй, улс төрийн шинжтэйгээр авч хэрэгжүүлдэг тул тэтгэврийн зөрүү, ялгаа үүсгэж буйг мөн онцгойлон анхааруулав. Эрүүл мэндийн үйлчилгээ чирэгдэл ихтэй, эмийн үнэ өндөр, эмч, эмнэлгийн ажилчдын зан харилцаа муу, Геронтологийн үндэсний төвийн барилга байгууламж, материаллаг бааз, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээгүй байдлаас болж ахмад настны эрх зөрчигдсөөр байна.

skip-share

Ахмад хүмүүсийг ажилд авсан ААН-үүдийг татвар, урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ХЭҮК үзсэн байна.

Тэдэнд ээлтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдээгүйгээс гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, ялангуяа нийгмийн амьдралд оролцоход сөргөөр нөлөөлдөг хэмээн ХЭҮК-ын дарга тэмдэглээд, урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоо, асаргааны даатгалын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Мөн, ахмад настнууд ажил хөдөлмөр эрхлэх идэвх санаачилга гаргаж байгаа ч тэднийг ажиллуулахгүй, тэдэнд тохирсон ажлын байр байхгүйгээс бүтэлгүйдэж, насаар ялгаварлагдах, үл хайхрагдах, ганцаардах, сэтгэл гутралд орох, нийгмээс тусгаарлагдах явдал их байгаа юм. Иймд ахмад хүмүүсийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдийг татвар, урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ХЭҮК үзсэн байна.

Бусад мэдээ

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

НИТХ-ын ээлжит бус 20 дугаар хуралдаан болж өндөрлөв. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:-Өнгөрсөн өвө

Дэлхийд нийт 42 сая тэмээ байгаагаас 1 сая нь хос бөхтэй

Дэлхийд нийт 42 сая тэмээ байгаагаас 1 сая нь хос бөхтэй

НҮБ-аас 2024 оныг Олон улсын Тэмээн овогтын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ах

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.