Японы 75 настай иргэн Фүминори Цүчико 2022 оны хоёрдугаар сард Украинд жуулчлалын шугамаар ирж байжээ.
Тухайн үед Оросын арми Украинд халдан довтлох магадлалтай болсон тул Киев дэх Японы элчин сайдын яам түүнийг яаралтай гарч явахыг зөвлөж байсан гэнэ.
Эхлээд Цүчико гуай Польшийн нийслэл Варшавт очсон ч хоёр сарын дараа буцаад Украинд иржээ.
Энэ үеэс эхлэн тэр Оросын агаарын довтолгооноос зугтан Харьковын метронд украинчуудын хамт амьдрах болсон байна.