fitness
  • 324 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин захидал ирүүлжээ.

Тэрбээр захидалдаа Монгол Улсад айлчлах үеэр нь хүлээн авсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн “Танай оронд өмнө нь зочилж байснаас хойш гарсан ахиц дэвшил, эерэг өөрчлөлт надад гүн сэтгэгдэл төрүүллээ” хэмээн дурджээ.

“Монгол Улс ажиглагч орны хувьд ШХАБ-ын гол түншүүдийн нэг билээ. ШХАБ-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож байдгаараа танай улс байгууллагын зорилго, зарчмыг тууштай дэмжиж, тулгамдаж буй асуудлуудад зүй ёсны анхаарал хандуулж буйн илрэл юм” гэжээ.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа ШХАБ-ын Нарийн бичгийн даргын газарт зочлохыг урилаа.

Бусад мэдээ

ЭМД-аас эрүүл мэндийн байгууллагуудыг ₮921,5 тэрбумаар санхүүжүүлжээ

ЭМД-аас эрүүл мэндийн байгууллагуудыг ₮921,5 тэрбумаар санхүүжүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны эхний 7 сарын байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад олгосо

Нисэх-Яармаг, 7 буудал, Саппоро - Хороолол- Баянбүрд- Шар хад чиглэлд нэгдүгээр эгнээгээр автобус явуулна

Нисэх-Яармаг, 7 буудал, Саппоро - Хороолол- Баянбүрд- Шар хад чиглэлд нэгдүгээр эгнээгээр автобус явуулна

Энхтайвны өргөн чөлөөнөөс гадна гурван чиглэлд автобусны нэгдүгээр эгнээг чөлөөлөх талаар Нийслэлийн

Ариунзул С.
Ариунзул С.