Үндэсний номын баярын хамрах хүрээг энэ жил илүү өргөжүүлж, арга хэмжээгээ аймгуудаас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Арга хэмжээний зохион байгуулалтын талаар "Номын соёлт ертөнц" ТББ-аас тодруулахад "Номын баярын арга хэмжээг энэ жил аймгуудаас эхлүүлнэ.
Тавдугаар сарын 19, 20, 21-нд аймгуудын төв талбайд номын баярын арга хэмжээг зохион байгуулна. Үүний дараа буюу тавдугаар сарын 26, 27, 28-нд Д.Сүхбаатарын талбайд арга хэмжээ үргэлжлэх юм" гэлээ.