fitness
  • 328 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-03

АВАРГА ТОМ ОРТОЙ- ҮЛГЭРИЙН ЦАГ” аян маань 5-р сарын 5,6,7-нд Шангри-ла моллын 1 давхрын дотор талбайд нийт 100 гаруй үлгэр, хүүхдийн зохиолын уншлага түүнчлэн илбэ, хүүхдийн оролцоот жүжиг зэрэг үзүүлбэрүүд орсон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Лоринет сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аяны коммуникаци, идэвхжүүлэлт дээр “Whyze” агентлаг хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа 3 өдрийн туршид адал явдлаар дүүрэн ертөнцөөр өөр өөр баатруудтай уулзах үлгэрийн орны аялалд урьж байна.

Ирээдүйнх нь төлөө 15 минут” урианы доор явж буй төсөл маань 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдад чиглэн, хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь хамт ном уншихын ач холбогдлыг таниулах зорилготой олон нийтийн нөлөөллийн аян билээ. 

Энэхүү арга хэмжээнд “Let’s read” цахим номын санд байрлаж буй үнэ төлбөргүй номуудыг Баасан гарагаас Ням гараг хүртэл өглөө 11 цагаас оройн 8 цаг хүртэл мэргэжлийн үлгэрч нар уншиж өгөх бөгөөд түүнээс гадна хүүхдүүдэд зориулсан “Creative Bamboo Studio”-н хүүхдийн зохиомжит жүжиг ба Илбэчний үзүүлбэрүүд тавигдах болно.

Түүнчлэн Geren, Alphabook зэрэг хэвлэлийн газруудын хүүхдэд зориулсан бүтээлүүдтэй танилцаж болно. Тиймээс таныг энэ амралтын өдрүүдээр бидний арга хэмжээнд хүрэлцэн ирж хүүхэдтэйгээ цагийг чанартай, хөгжилтэй, үлгэртэй өнгөрүүлэхийг урьж байна.

Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орон аваарай.

“Аварга том ортой Үлгэрийн цаг” Арга хэмжээний Facebook хуудас

Бусад мэдээ

Бүгд Найрамдах Бангладеш Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Бангладеш Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавср

VII сард дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна

VII сард дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард баруун болон говийн бүс нутгийн ихэнх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.