2023-2024 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх санал гаргажээ.
Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XVIII хуралдаанд оролцож салбарт хэрэгжүүлж буй бодлого, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийсэн байна. Сайд засгийн газрын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлыг нийслэлийн Төлөөлөгчдөд мэдээлснээр ойлголт мэдээлэл нэг байж, нэгж байгууллагад очих ачааллыг бууруулах, боловсролын бодлого, зорилт системтэй, үр дүнтэй хэрэгжих суурь болох юм.
Монгол Улсын боловсролын салбарын багш, суралцагчдын талаас илүү хувь нь нийслэлд хамаардаг тул нийслэлийн боловсролын хүртээмж, чанарын асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нягт хамтран ажилладаг. Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Тэгвэл ирэх хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын асуудлыг хамтран шийдвэрлэх санал гаргаж байгаа юм.
НИТХ-д салбарын сайд
1. Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлт
2. Сургалтын байгууллагын менежмент, цахим шилжилт
3. Нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын хүртээмж
4. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүртээмж, нэмэгдүүлэх арга зам
5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах санал
6. Боловсролын багц хуулийн шинэчлэл гэсэн багц мэдээллийг хийжээ.
Эх сурвалж: БШУЯ