fitness
  • 555 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нарын төлөөлөгчид угтав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.  Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.

Бусад мэдээ

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа.Тодруулбал Сан

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧЛАХААР МОРДОВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧЛАХААР МОРДОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн