fitness
  • 388 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-04

Катарын нийслэл Дохад тавдугаар сарын 7-14-нд болох жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн түрүүч өнгөрсөн мягмар гарагт явсан бол дунд жингийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Дунд жингийн:

  • Эрэгтэй 73 кг-д  Дэлхийн аварга Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • Эмэгтэй 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар тавдугаар сарын 9-ний өдөр дөрвүүлээ татамид гарах юм.

Дохагийн татамид манай улс бүтэн багаараа оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд тус бүр хоёр тамирчин оролцох юм. Монголын жүдочид эрэгтэйчүүд 1973, эмэгтэйчүүд 1995 онд дэлхийн шилдгүүдтэй анх өрсөлдснөөс хойш 5 алт, 4 мөнгө, 18 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчирч байв.

Бусад мэдээ

Өндөг, мах, төмсний үнэ өмнөх сараас хамгийн их нэмэгджээ

Өндөг, мах, төмсний үнэ өмнөх сараас хамгийн их нэмэгджээ

2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сар

Хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд хяналт тавихыг зөвлөв

Хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд хяналт тавихыг зөвлөв

Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний телевизийн зар сурталчилгааны өнөөгийн байдлыг Азийн есөн орноор

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.