Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Мөсөн өргөөд тив дэлхийн уран гулгалтын аваргууд өнөөдөр манай улсад хүрэлцэн иржээ.
Тэд шилдэг үзүүлбэрээ тун удахгүй толилуулах гэж байна.
Тодруулбал, Биеийн тамир спортын хорооноос Монголд анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг Степпе Аренад зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолт энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 6-нд болно. Тасалбар 30-150 мянган төгрөгийн үнэтэй байна.