fitness
  • 457 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-05

2023 оны зуны их засварын хугацаанд өргөтгөл, шинэчлэл хийх болон татах дулааны гол шугам сүлжээний ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.

Түүний танилцуулснаар, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадал 2,318 Гкал/цаг боловч өнөөдрийн байдлаар 31.8 хувийн хэтрэлттэй буюу 1,085 Гкал/цаг-аар илүү ачаалалтай ажиллаж байна.

Харин Улаанбаатар хотын түгээх сүлжээнд нийт 370 км урт дулааны гол шугам, даралт өргөх 10 насос станц, 15 магистраль шугам, дулааны 1,380 худаг ашигладаг. Өнөөдрийн байдлаар дулааны гол шугам сүлжээний 20.4 хувь буюу 75.5 км шугамын ашиглалтын хугацаа дууссан. Мөн гэмтлийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болжээ. Ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэн солиход урьдчилсан тооцоогоор 403 тэрбум төгрөг шаардлагатай.

2023 оны зуны их, урсгал засварын хугацаанд Дэлхийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг засварлаж, өргөтгөн шинэчилнэ.

Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр 750 метр хос шугамыг хэсэгчлэн солих юм. Мөн улсын төсвөөр 7.4 км хос дулааны шугам сүлжээг шинээр татах, нийслэлийн хөрөнгөөр 3.4 км хос шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2018 оноос хийж байгаа бөгөөд энэ онд 2.5 км хос дулааны шугамын угсралт хийхээр төлөвлөжээ.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татахаар төлөвлөн худалдан авах ажиллагааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас зохион байгуулж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.

Дээрх шугам сүлжээний барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлэн наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Ажлын талбайд өртсөн явган хүний зам, дугуйн зам, мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламжийг тавдугаар сарын 10-ны дотор зөөж шилжүүлэх шаардлагатайг хэлж байв.

Шугам сүлжээг шинээр барьж, өргөтгөн шинэчилснээр хотын төвийн дулаан хангамж сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулж, түлшний хэрэглээ, яндангийн тоог бууруулах, шинээр барьсан барилга, байгууламжийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах боломж бүрдэнэ гэв.

Бусад мэдээ

Хулгай, дээрмийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

Хулгай, дээрмийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дар

"Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд Улаанбаатар хотын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулахаар байгаа"

"Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд Улаанбаатар хотын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулахаар байгаа"

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өг

Ариунзул С.
Ариунзул С.