Улсын Их Хурлын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
- Би нэг зүйлийг Ерөнхий сайдаар хэлүүлмээр байна. Маш олон хүн, тодорхой тооны гишүүд 2012-2016 оны сонгуулийн жагсаалтад болж бүтэхгүй нөхөд намын даргын өрөөнд цүнхтэй мөнгөө барьж ирээд гараад ирсэн гэдэг. Ямар хүн байсныг нь асуухаар хэлдэггүй юм. Та Монгол Улсын эрх барьж буй намын даргын хувьд, хуулийн төслийг оруулж ирж байгаа хүнийхээ хувьд нэг зүйлийг хэлээч. 2024 онд нэр дэвшигчийн жагсаалтаар орж ирэхээр болсон тохиолдолд намынхаа худлаа хэлж, хулгай хийсэн нэр нүүргүй болсон нөхдийг биш илүүтэй нийгмийн төлөөлөл, залуус, эмэгтэйчүүдийн төлөөлөл, ёс зүйтэй, мэдрэмжтэй улс төрчдийг жагсаалтад оруулж ирэх баталгааг өгчихмөөр байгаа юм. Үгүй бол иргэдийн тархийг их угаагаад байна. ХҮНамын даргын хувь үүнийг уриалж байна. АН-ын дарга Л.Гантөмөрт мөн үүнийг уламжилсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Шууд асуусан асуултад би эрх баригч намын даргын хувьд шууд хариулахад хэрэв АН зөвшөөрвөл ХҮНамтай хамт гурвалсан санамж бичиг байгуулахад бэлэн байна.