fitness
  • 735 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-05

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийж байна. 

М.Баяраа, Хан-Уул дүүргийн 23, 24-р хорооны нутаг дэвсгэр дэх 25 мянган хүн амьдардаг Ханбогд, Арцат, Богд вилла, Хүннү вилла, Хангарьд 1, Хангарьд2, VIP residence зэрэг 20-иод орон сууцны хотхон халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол хотын захиргаанд ирсэн. Гомдолтой холбоотойгоор Ажлын хэсэг байгуулагдан ус зэвтэй байгаа шалтгааныг тодруулахаар ажилласан.  

Ингэхдээ ус дамжуулах хоолой, айл руу салбарласан шугамууд сантехникийн хэрэгслүүдээс УСУГ-аас ус болон ус дамжуулах хоолойд тус тус хими, бактериологийн шинжилгээний дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн. 

Хэд хэдэн удаагийн шинжилгээгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан. 
Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд хийсэн шинжилгээгээр Яармагийн ус дамжуулах эх үүсвэрээс хэрэглэгчдэд  түгээх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь ус дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан. 

Өөрөөр хэлбэл шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлага хангаагүй гэсэн үг. Тэгэхээр Пума констракшн ХХК, PIM ХХК-ийн хөрөнгөөр барьсан  200 мм-ийн голчтой 2 км шугам, Шинэ өргөө хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна. 

Шугам хоолойг угаах арга хэмжээ авсан боловч үр дүн муутай, түр зуурын шинжтэй болсон. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд стандартын шаардлага хангаагүй шугам хоолойн угсралт хийсэн нийт таван компаниудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн гэв. 



Бусад мэдээ

УИХ-ын сонгуульд 77 хүн бие даан нэр дэвшихээр болж, мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүргүүлжээ

УИХ-ын сонгуульд 77 хүн бие даан нэр дэвшихээр болж, мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүргүүлжээ

Үндэсний Аудитын Газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сон

2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна

2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсви

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.