fitness
  • 290 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-05


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Үндсэн хуульд  оруулах  өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Н.Энхболд хуралдаанд танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь тус төслийг дэмжиж,  чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжих нь зүйтэй гэж үзжээ. 

Байнгын хорооны гишүүд улс төрийн намуудын төлөвшил, УИХ-ын гишүүдийн нөлөөллийн жинг бууруулах, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эдгээр нь бодлогын институц болж төлөвших нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн давхарга, бүлгүүдийн төлөөллийг хангах, улс төрийн мөнгөний нөлөөллөөс ангижруулах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, засгийн эрх мэдлийн хяналт тэнцэл, зохистой байх шаардлагатай зэрэг асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж байнгын хорооны гишүүд үзжээ.

Бусад мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нар сургалтад хамрагдаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нар сургалтад хамрагдаж байна

GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулж байна.

Сүхбаатарын талбайд Турк, Сирийн иргэдэд туслах аян үргэлжилж байна

Сүхбаатарын талбайд Турк, Сирийн иргэдэд туслах аян үргэлжилж байна

Туркийн газар хөдлөлттэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байгаа аж.Нийслэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.