fitness
  • 607 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-28

ОХУ-ын "Роснефть" компани ирэх сард 83 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр УУХҮЯ-тай тохиролцож, захиалга баталгаажуулжээ.

Сүүлийн үед бий болоод буй дизель түлшний хомстолтой холбоотойгоор "Роснефть" НХН-д манай талаас хүсэлт тавьж, тус компаниас Монголд сар тутамд нийлүүлдэг дизель түлшийг нэмж, 80 мянгад хүргэх болжээ. Тус улсад дизель түлшний хэрэглээ өмнөх онуудын дунджаас өссөн нь хомтол үүсэхэд нөлөөлсөн гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр "Ангарскийн үйлдвэрт гарсан гал дизелийн нийлүүлэлтэд нөлөөлөөгүй, галыг маш хурдан унтраасан гэж бидэнд мэдээлсэн. Үйлдвэрийн хашаан дахь жижиг цехэд гал гарсан юм билээ" гэсэн юм.

Мөн 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар таван жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа АИ-92 авто бензинийг тогтвортой үнээр худалдан авах (1 литр нь ойролцоогоор 2400 төгрөг байна.) гэрээ байгуулсан. Гэрээг ирэх оны эхний өдрөөс мөрдөж эхэлнэ.  

Ж.Ганбаатар сайд "Манай иргэд дэлхийд байхгүй хямд үнээр АИ-92 ашиглаж байна. Үүний улмаас зарим импортлогч компани санхүүгийн хүнд байдалд орж, шатахуун түгээх станцууд нь ажиллахгүй байна, Түүнээс нийлүүлэлтэд асуудал үүсээгүй. Үнийг төрөөс хүчээр барих нь ААН-үүдэд халгаатай. Төр, ААН-ийн аль алинд нь дарамт бага үүрүүлэх, дундын хувилбар олох шаардлагатай" гэв.

Энэ онд импортолсон дизель түлшний хэмжээ, тонноор. Эх сурвалж: АМГТГ

I сар -    83809
II сар -   58792
III сар -  53989
IV сар -  61773
V сар -    83553
VI сар -   98140
VII сар -  66379
VIII сар - 90955
IX сар -   79785
X сар -    85633

Бусад мэдээ

АТГ: “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна

АТГ: “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд ирг

Наадмын нээлт, хаалт, концертын найруулагчаар Б.Анарыг, зөвлөхөөр С.Дулам багшийг ажиллуулахаар болжээ

Наадмын нээлт, хаалт, концертын найруулагчаар Б.Анарыг, зөвлөхөөр С.Дулам багшийг ажиллуулахаар болжээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ. Хуралдаанаар есөн салбар хорооны

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн